ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний 2016-2017 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Зэвсэгт хүчний анги, салбарууд төлөвлөгөөт сургалт, дадлагыг зохион байгуулан явуулж байна. Одоогийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдүгээр үе дуусаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбаруудад хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт, төгсөлтийн болон командлалын шалгалтууд явагдаж байна.
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалын районд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны буудлага хийх бэлтгэлийг хангах болон байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явуулах үеэр гранат тэсэрч ахмад М болон ахлагч А нар газар дээрээ амь насаа алдаж, бусад 8 цэргийн алба хаагч шархадсан харамсалтай осол 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17:40 цагийн орчимд болсон.
Осол гарсан шалтгааныг ЗХЖШ хууль, хяналтын байгууллагуудтай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс осол болсон газарт шалгалтыг эхлүүлээд байна.
Ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.
Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн сургалтад үүрэг гүйцэтгэж байсан эмнэлгийн эмч, бие бүрэлдэхүүн осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг бүрэн хэмжээгээр Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан. Шархадсан цэргийн алба хаагчдын мөчлөгт металь хэсгийн хэлтэрхийнүүд орсон байдалтай гэмтлүүд зонхилж байгаа бөгөөд хоёр цэргийн алба хаагчийг яаралтай хагалгаанд оруулаад байна. Одоогийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын амь насанд аюул заналхийлэл байхгүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд тогтвортой байна.
Цаашдаа осолд өртсөн цэргийн алба хаагчдад бүх төрлийн шаардлагатай эмчилгээнүүдийг хийхээр БХЯ болон Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ослын талаарх мэдээллийг осолд өртсөн цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд шуурхай хүргэж, Цэргийн төв эмнэлэгт тусгай байр бэлдэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Ослын шалтгаан нь хяналтын байгууллагууд шалгаж тогтоосны дараа тодорхой болно гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Гранат дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
9 жил /2017-04-12 05:14:14 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1109
2 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
937
2 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1151
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1277
3 долоо хоног
Ц.Идэрбат: 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно
1616
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2231
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2649
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76217
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
70896
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд