ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ХУВААРЬ
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 29-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Өнөөдөр есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 9. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр..
Мансууруулах бодис тээвэрлэж явсан залуусыг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн албанаэс мэдээлснээр мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан 18-20 насны таван залууг цагдаа нарт баривчилжээ.
Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Өсвөрийн шатарчин Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо
Уругувай улсын Монтевидео хотноо энэ сарын 16-26-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, олон улсын мастерын болзол хангалаа.
өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт"Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран "IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа зохион байгуулна
“Архи, тамхигүй Монголын төлөө” сургалт зохион байгуулжээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран “Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгчээ.
Хүүхдийн номын сан нээлтээ хийв
1000 орчим номын фондтой тус номын сан даваа болон ням гарагт амрах бөгөөд бусад өдрүүдэд 08-18 цагийн хооронд ажиллах юм байна.
Ховор содон машинуудын цуглаан болох нь
Түүний цуглуулганд буй 20 гаруй хуучны машин Орбитоос төв зам дагуу цуваа болон явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм байна.
ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
1980 оны энэ өдөр сүмогийн 68 дахь Монголын анхны ёкозүна Долгорсүрэнгийн Дагвадорж (Асашорюү Акинори) мэндэлжээ.