Засгийн газар

Д.Амарбаясгалан: Улаан буудайн үнэ нэмэгдээгүй ч гурилын үнэ 2-3 дахин өссөн

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14.5 тэрбум төгрөгөөр багш нарын цалингийн зөрүүг арилгахаар бол

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12.3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23.000 орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.