Засгийн газар

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болголоо

“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.

Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар үг хэлэв. “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

БНСУ-аас зээлэх 500 сая ам.долларыг утаа бууруулахад зарцуулна

асгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хагас тэрбум ам.долларын зээлийг утаа бууруулахад зарцуулна. Гэхдээ гэр хорооллын иргэдэд утаагүй зуух тараахгүй гэдгийг онцлов.