Цаг үе

810 морь эрлийз гэсэн үндэслэлээр хасагджээ

Наадмын хурдан морьдын уралдаанд шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдсан бол, азарга насанд 172 бүртгүүлснээс 98 нь мордсон, их насанд 303 бүртгүүлснээс 252 нь мордсон, хязаалан насны уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь мордсонсоёолон насанд 256 бүртгүүлснээс 128 нь морджээ.

77 хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн алба хаагчид Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Наадмын түрүү бөхийн шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” авто машиныг өнөөдөр гардуулан өглөө.

8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг.

Баяр наадмын өдрүүдэд тайван байлаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Сэрэмжлүүлэг

Цагдаагийн ерөнхий газраас иргэд та бүхнийг Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж, гол, усны ойролцоо аялаж зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Цагдаагийн алба хаагчид төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгчээ

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 10-16-ны хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.