Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна
Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.
Логистикийн төв байгуулснаар жилд 6 сая гаруй тонн ачааг шилжүүлэн ачих боломж бүрдэнэ
Өнгөрсөн онд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрт 3 улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар Ази, Европыг холбосон транзит тээвэр Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий болж байна.
Төмөр замын их засвар наймдугаар сард дуусна
Төмөр замын засварын ажилд холбоочин, өртөөчин, замынхан, худалдаа үйлчилгээнийхэн гээд бүхий л салбарынхан уялдаа холбоотой ажилладаг.
Нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагджээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд 75 инженер, техникийн ажилтан оролцож байна
Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.
Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавихыг анхаарууллаа
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өчигдөр хуралджээ.
Хонгор суманд 50 ширхэг лед гэрлийн толгойг сольж байна
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь шөнийн гудамжны гэрэлтүүлэг юм байна.
М.Зэнээ агсны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа
УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв
“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг долоодугаар сарын 1-нээс тараана
2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын батламж хуудсыг тараана.
Харангадсан зээрнүүдийг аврахаар усан сан барьжээ
Дорнод аймгийн Дорнын Их Гэгээ ба Томо бьюлдинг компанийн ажилтнууд зээрнүүд харангадан үхэж байгаа тохиолдлыг багасгахын тулд усан сан хийжээ.
“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав
“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа
МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна
“Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
“Аюулгүй байдлын төлөө тэмдэг”-ээр шагналаа
Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа.
Н.Учрал: Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаа гишүүн Н.Учрал “Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ? Багшийг ажлын байран дээр нь хөгжих боломжоор хангая,” гэж боловсролын салбарын асуудлыг хөндлөө.
Даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болдог болно
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотой арав гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэлээ. Үүнд: