СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА
Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас үер усны аюулаас урьдчилан сэргийлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид бэлэн байдалд ажиллалаа.
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00-14:00 цагт ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд "Залуучууд судлал-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно. 10:00 цагт Барилга хот байгуулалтын яамны байранд Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нар орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг байгуулна. 11:00 цагт Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд “Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн ёслолын талаар мэдээлэл хийнэ. 11:00 цагт БОАЖЯ-ны 2 давхарт “Хаан танхим&
Төрийн албан хаагч, оролцогч байгууллагуудад зориулсан сургалт боллоо
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын чуулганы 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдаж, зургаадугаар сарын 7-ны өдрийн төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Уран жолоодлого ур чадварын тэмцээн болж байна
“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гурван баазын хэмжээнд 2017 оны байгууллагын аварга шалгаруулах “Уран жолоодлого ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж байна.
Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
Хөл газрын ургамлыг устгаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа.
В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.
Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газраас энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, амиа алджээ
Өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ.
Үүлэнд зориудаар нөлөөлж Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна.
Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргана
Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна.
Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалт эхэллээ
ОБЕГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зарим албан хаагчдад цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны “ЦХМ-17-1” сургалтыг өнөөдөр эхлүүлл
Онцгой байдлын албаны өдөр тохиож байна
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.