Олон улсын боловсролын байгууллагын гишүүнээр элсэв
Хувь хүний хөгжил, манлайллын чадварыг хөгжүүлэх, албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын эмэгтэй албан хаагчид олон улсын боловсролын байгууллага болох “Тоастмастерс Интернэшнл” байгууллагад элсэн орж байна.
Олон улсын үзэсгэлэнд оролцож байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 2017 оны 06 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж буй “Цогц аюулгүй байдал” сэдэвт олон улсын 10 дугаар үзэсгэлэнд оролцож байна.
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлахаар ажиллаж байна
Өчигдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 5-ны оройн 23 цагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд гал гарсны улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгасан. Станцын гэмтэлтэй хэсгүүдийг засварлахаар Цахилгаан дамжуулах үнэдсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд ажиллаж байна.
2017 оноос өмнө ЕБС төгссөн төгсөгчдийн анхааралд...
2017 оноос өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-наас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна
Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндлөө.
Эх баригч-Сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилж байна
Эрүүл мэндийн яам, Францын Санте Сюд ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд эх баригчдын ажлын байрны сургалтыг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмнэл зүй, сурган заах арга зүй эзэмшсэн “Эх баригч-Сургагч багш” бэлтгэх 2 удаагийн сургалтыг 2017.05.29-06.10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Залаатын аманд гарсан түймрийг цурманд орууллаа
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд өнөөдөр 14:58 цагт ой хээрийн түймэр гарч байсан гэсэн дуудлага иржээ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2017 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно.
Маргааш ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор улс даяар эхэлнэ.
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2017 онд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгах, хяналт тавих, аймгуудын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хил орчмын хилийн ангиудын үйл ажиллагаа, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр авч
Марафон гүйлтийн тэмцээний орлогоор Хөвсгөл нуур орчмын хогийг цэвэрлэнэ
Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш "Монголын хоёр нарны хооронд" олон улсын марафон гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 21 орны нийт 60 гаруй тамирчдыг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчран оролцуулдаг.
Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su, “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.
Дурангийн иж бүрэн аппарат, мэс ажилбарын багаж хүлээлгэн өгөв
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвд гурван зуун сая төгрөгийн үнэ бүхий ходоод, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өглөө.
Хотын дарга энэ сарын 15-ны дотор тендер зарлаж дуусгахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа.