БАЯНЗҮРХ ЗАХ РУУ ЭРГЭХ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ГУРАВ ХОНОГ ХААНА
Өнөөдрөөс буюу энэ сарын 03-06-ны хооронд Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг түр хаахаар болжээ.
“ХУАВЕЙ” КОМПАНИ УХААЛАГ ГАР УТАСНЫ БОРЛУУЛАЛТААРАА “APPLE” КОМПАНИЙГ АНХ УДАА ГҮЙЦЖЭЭ
Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан байна.
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.
Даншиг наадам руу нийтийн тээвэр 1000 төгрөгөөр үйлчилнэ
Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.
БЗД-ийн Тамгын даргыг хутгалсан хэрэгт улс төр байв уу
Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.
Дэлхийн оюутны аваргаар монгол охин тодорлоо
БНСУ-ын Поханг хотноо 2018 оны 07 сарын 10-15-ны өдрүүдэд Дэлхийн оюутны аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн боллоо.
“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирлыг хэн хулгайлав
Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг өнөөдөр гарчээ.
Д.Муратад холбогдох хэргийг ирэх сард хаалттай хэлэлцэнэ
М.Елуза нь УИХ-ын гишүүн Д.Муратын жолооч буюу туслах нь юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцоогүй бөгөөд өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцсон байна. Харин хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцжээ.
"Хонхны дуу"- нд зориулсан хөшөөний нээлт болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал хүртээсэн С.Цогтсайханы үг аяыг зохиосон “Хонхны дуу” бүтээлийг хөшөөний гурван талд монгол, крилл бичгээр болон англи хэлээр сийлсэн байна.
Нийгмийн даатгалын илүү төлөлтийн шимтгэлийг буцаан олгож эхэллээ
Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг өнөөдрөөс буцаан олгож эхэллээ. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 28407 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана
Цэцэрлэгийн бүртгэлийн системд Улсын бүртгэлийн газрын 2-5 настай иргэдийн мэдээллийг оруулсан байгаа учир хүүхдийн регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн овог, нэр, хаяг, хаягт харгалзах цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.
Үер бууж болзошгүй байна
Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш /2018.07.26/ үер бууж болзошгүйг анхаарууллаа. Тодруулбал, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, 29-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.