Цаг үе

Ерөнхийлөгчийн албан бичигт А.Сүхбат хариу өгөв

Бөхийн өргөөний асуудлаар багагүй маргаан дэгдээд багагүй хугацааг үдэж байна. Энэхүү маргаанд дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат идэвхтэй оролцож байгаа билээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-ны шөнө Бөхийн өргөөнд хонож, улмаар үүрээр гарч явахдаа Б.Одхүүд зодуулсан хэмээн олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн үед Бөхийн өргөөнд ийм асуудал болоогүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэээлж байсан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт хариу өгчээ.