Цаг үе

Онцгойнхон орон нутагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2018 оны 03 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.

АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛД 51,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөснөөс 51.4 тэрбум төгрөгийг авто замын салбарт зарцуулна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээ хэрэгжихээр болжээ.

МАРГААШ ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА

Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана. Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр хийдэг урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхэлжээ.

МАЛТАЙ ИРГЭДИЙГ ЗӨВШӨӨРӨГДСӨН БҮС РҮҮ НҮҮЛГЭН АЖИЛ ҮРГЭЛЖЛЭНЭ

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийж байгаа энэхүү ажлыг эрчимжүүлж, энэ оны 05 сарын 01-ний өдрийн дотор мал бүхий иргэдийг нүүлгэхийг даалгалаа.

ЗУСЛАНГИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР БҮРТГЭЭГҮЙ

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Алслагдсан дүүргүүдэд нярайн сонсголын аппарат хандивлалаа

Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог.

НИЙСЛЭЛД МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ ӨРХҮҮДИЙГ ХОТООС ГАРГАНА

Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхаарууллаа.