Цаг үе

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ НӨХӨРЛӨНӨ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 19. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр.

Зам тээврийн хөгжлийн сайд тойрогтоо зам тавих нь

Зам тээврийн хөгжлийн сайд өөрийн цахим хуудастаа Булган аймгийн авто замын асуудлыг шийдэх болсон тухайгаа бичжээ. Тэрбээр, “…Олон жил дуншсан Булган аймгийн Гурванбулаг-Хишиг Өндөр-Орхон-Булганы босоо тэнхлэгийн авто замыг энэ жил эхлүүлнэ” гэжээ.

Эмэгтэйчүүд баярынхаа өдрөөр дахин хагас нүцгэн жагсана

Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсахаар болжээ.