Цаг үе

Согтуу залуу сэлэм "эргүүлэв"

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-12-нд шилжих шөнө мөрийтэй тоглоомоос болж маргалдсан залуус зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. Тэр шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож аж.

Г.Баасанг АТГ-аас шалгана

АТГ-аас “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гэрчийн мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас илгээжээ.

УЛААНБААТАРТ ШӨНӨДӨӨ 16 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

БАЯНЗҮРХЧҮҮД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид санаачлан “БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг удирдах түвшний ажилтнууд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хүчээ нэгтгэх, дуу хоолойгоо шат шатны байгууллагад хүргэх юм.