Дэлхийд

ДЭЛХИЙН НЭР НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХМҮҮД КОФИ АННАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Кофи Аннан 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс түүнд хүндэтгэл үзүүлж байна.

“FACEBOOK” БОЛОН “INSTAGRAM” ХАМТРАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТООН ЦАХИМ ХЭРЭГЛҮҮР БОЛОВСРУУЛЖЭЭ

Facebook” болон “Instagram” компаниуд цахим сүлжээнд хэдий хэмжээний цаг зарцуулж буйгаа хянах боломжийг хэрэглэгчдэд олгох эрүүл мэндийн тоон цахим хэрэглүүр хамтран боловсруулснаа лхагва гарагт зарласан байна.

НОБГ-аас “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

Сүүлийн үед цахим орчинд “Ривер гарден” хотхонтой холбоотой мэдээллүүд тарах болсон. Үүнд борооны улмаас тус хотхоны зоорийн давхар усанд автаж, байрнууд 5-8 хэмийн хазаалт өгсөн, нэг хүн цахилгаанд цохиулж амь насаа алдсан зэрэг мэдээллүүд байсан юм. Тэгвэл дээрх мэдээлэл ор үндэсгүй худал нийтлэл болохыг албаны хүмүүс хэлж байна.

Оросын алдартай сэтгүүлчид Төв Африкийн БНУ-д алагджээ

Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэгт тооцогддог Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хөлсний цэргүүдийн тухай баримтат киноны зураг авч байсан Оросын сэтгүүлчдийн багийн гурван гишүүн алагдсан тухай мэдээлжээ.

Дэлхийд бүртгэлтэй хоньч нохой

Хүн төрөлхтний хамгийн дотны анд нөхөр болох нохой нь эрт дээр үеэс  хүмүүстэй адил хэдэн мянган жилийн өөрийн гэсэн түүхтэй билээ. Өмнө нь нохойг гэртээ тэжээж эд хөрөнгөө мануулдаг байсан бол өнөө үед нохойг тэмцээн уралдаан мөн хүний хэл ойлгохуйц ухаантай болгож сургах болжээ. Түүнчлэн манай улсад ч нохой тэжээх хоббитой хүмүүс хурдацтай олширсоор байна. Та бүхэндээ энэхүү ажилдаа амьдарлынхаа алтан цагаасаа зарцуулж яваа “Арга Билэг” нохой үржүүлгийн газрыг үүсгэн байгуулагч Х. Ууганбаярта

Аугаа барилгууд; Ангкор Ват

IX-XIV зууны хооронд Камбожийн  нутагт хүчирхэгжин мандаж байсан Кхмерийн Эзэнт гүрний нийслэл Ангкорын зүрхэнд дэлхийн хамгийн том шашны байгууламжуудын нэг Ангкор Ват оршино. XII зуунд II Суряаварман хааны үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн Кхмерийн династи өвөрмөц соёл иргэншил бүхий улс байв. Суряаварман хаан гүрнээ тэлж өргөжүүлэхийн хажуугаар нүсэр том хот, сүмүүд бариулж байжээ.