Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр казах түмэн хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга казах түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхийлөгч дотоодын гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.

Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан "Урлах ухааны онол" номын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордны ‘’Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор’’ дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

Даваагийн Кёкшюзан Батбаярыг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна.