УИХ

УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.24) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 15 цаг 09 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов.

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.23) хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн НҮБ, АХБ-ны эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.11.24) Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав.

Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилов

Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн учир Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд өнөөдөр, маргааш УИХ-ын чуулган хуралдана. УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.11.17) Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

Улсын их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар (2017.11.17) манай улсад айлчилж байгаа Францын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2017.11.17) хуралдаан 17 цаг 17 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

“Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.11.15) зохион байгууллаа.