АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны Хойд Солонгостой баримтлах харилцаандаа баримталж байсан “Стратегийн хүлцэл” дууссан гэж мэдэгджээ. Тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ ингэж онцлон тэмдэглэсэн байна. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар, АНУ, Япон Хойд Солонгост байж болох хамгийн дээд шахалтыг үзүүлэхээр тохиролцсон гэнэ.
“Миний мэдэгдэл зарим хүмүүст хатуу санагдаж байж магадгүй. Гэхдээ 25 жил аядуу яриа хэлэлцээр хийгээд юу болсныг хар. Бид одоо ямар байдалтай болихоод байгааг хар” хэмээн тэрээр уурсчээ.
Д.Трамп маш их дарангуйлал дор амьдарч байгаа ч хүлцэн тэвчиж байгаа хойд солонгосын ард иргэдийг “Агуу хүмүүс” гэж бодож явдгаа илэрхийлээд удахгүй бүх зүйл бүгдэд сайнаар, тэр тусмаа хойд солонгосчуудад сайнаар шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.