АНУ-ын сенатууд ерөнхийлөгч Дональд Трамп хариуцлагагүйгээр цөмийн цохилт хийх зарлиг гаргаж магадгүй хэмээн үзэж байгаа аж. BBC агентлагын мэдээлж байгаагаар, АНУ-ын архмийн стратегийн командлагч, нисэх хүчний генерал Жон Хитен, хэрэв зарлиг гарвал бүрэн хориглоно гэдгээ олон нийтэд мэдэгджээ. Ямартаа ч тус улсын зарим нь АНУ-ын ерөнхийлөгчийн эрх мэдэл хуульчдын оролцоогүй хэрэгждэг байх ёстой гэжээ.
Өнгөрсөн сард Сенат дахь гадаад хэргийн зөвлөлийн дарга Боб Коркер АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг буруутгажээ. Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард Дональд Трамп Хойд Солонгост цохилт өгөхөөр сүрдүүлсэн нь хойгийн нөхцөл байдлыг хурцатгасан юм.