Италийн шүүхээс Бразилын хөлбөмбөгч Робиньо болон тус улсын иргэншилтэй өөр таван хүнийг 2013 онд Миланд нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ял шийтгэжээ. Шүүхээс шөнийн клубт 22 настай эмэгтэйг архиар шахаж, согтоогоод, бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ялласан байна.
Хэрэгт холбогдох үед “АС Милан” клубт хүчин зүтгэж байсан Робиньо шүүх хуралд биеэр оролцоогүй боловч өмгөөлөгчөөрөө дамжуулан гэм буруугүй гэж мэдүүлжээ. Хуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ялыг биеэр эдлүүлэхгүй юм байна.
Дашрамд мэдээлэхэд, Бразилын шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон довтлогч Робиньо 2015 онд “АС Милан”-аас явж, Английн “Манчестер Сити” клубт хоёр улирлыг үдсэн юм.