Хятадын Жэцян мужийн Нинбо боомтод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 40 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Одоогоор тус мужийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй боомт бөгөөд дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. Нинбо хотод гарсан дэлбэрэлт орон сууцны хорооллын ойролцоо гарчээ. Азаар дэлбэрэлт болох үеэр айлуудын дийлэнх нь эзгүй байж таарсан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Дашрамд мэдээлэхэд, Хятадын Жэцян мужийн Нинбо боомтод оршин суугчдын хороололд 2000 орчим цагаач ажилчид байдаг боловч тэдний 700 нь байнгын оршин суугч гэнэ.