Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөг үзэх эрхтэй болтухай мэдээллийг Telegraph онцоллоо. Тус улсын эрх баригчид сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд, уламжлалт хориг цаазыг өөрчлөх болсон юм.
Олон жилийн турш эмэгтэйчүүд зөвхөн эрчүүдэд зориулсан хөлбөмбөгийн стандионд орохыг хориглож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Саудын Премиер Лигийн тэмцээнийг эмэгтэйчүүд үзэж сонирхсон байна.
Эхний ээлжид эмэгтэйчүүд “Гэр бүлийн хэсэг”-т суухыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө авч хэрэгжүүлж буй тун чухал арга хэмжээнүүдийн нэг гэж үзэж байгаа юм.
Жедда хотын иргэн Руваяда Али Кассем “Би өнөөдөр болж буй үйл явдалд тун их баярлаж байна. Бид дэлхийн бусад орнуудын нэгэн адил иргэншсэн нийгмийг бүтээхээр хичээж байгаад нь бахархаж байна” гэжээ.
Тэмцээн болохоос өмнөхөн стандионд бага зэрэг засвар хийж, эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөө болон автомашины зогсоол бэлдсэн байна. 62 мянган суудалтай стадионы 7500 суудлыг гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулан засч, янзалжээ.