Дэлхийн анхаарлыг татаж байгаа уулзалт бол Трамп, Ким нарын уулзалт билээ. Тэгвэл korea times-д мэдээлснээр уг түүхэн уулзалтыг ирэх зургадугаар сарын 9-нөөс 15-ны хооронд буюу АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Канад улсын Квебект зургадугаар сарын 8, 9-нд болох Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа залгуулан зохион байгуулах төлөвтэй байгаа аж.
Уг дээд хэмжээний уулзалтыг Панмонжеом дахь Энхийн ордон, Эрх чөлөөний ордон хоёрын аль нэгэнд зохион байгуулж болох юм гэж өмнө нь Трамп санал болгож байсан. Гэсэн хэдий ч дээрх мэдээллээс харахад уулзалтыг Панмонжеомийн энхийн бүсэд хийх Цагаан Ордны сонирхол буурч байгаа бололтой гэжээ.