УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.