Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 2018 оны ДАШТ-ий үеэр дэлхийн удирдагчдад өөрийн улсын өмсгөлөө гардуулсан билээ. Тэрбээр Владимир Путин болон Доналд Трамп хоёрт өмсгөл бэлэглэхэд хоёул тохиолдлоор 9 дугаартай байж таарчээ.
Колинда Гарбар-Китарович долдугаар сарын 7-ны өдөр Кремлинд Хорват-Оросын тоглолт эхлэхээс өмнө Путинд бэлгээ гардуулжээ. Хэдэн өдрийн дараа Брюссельд болсон НАТО-гийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампд өмсгөл өгөх боломж олдсон байна.
Хорват улсын тугтай адил улаан, цагаан өнгөөр хосолсон тус өмсгөл нь ардаа Путин, Трамп хэмээн өөрсдийнх нь нэрийг бичсэн бөгөөд адилхан 9 гэсэн дугаартай юм.