Хэнтий аймаг буюу УИХ-ын 42 дугаах тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-аас Ерөнхийлөгч асан, тус намын дарга Н.Энхбаяр өрсөлдөнө гэсэн дам яриа олны дунд хүчээ аваад байгаа. Уг бор шувууг улам өндөрт нисгэж буй хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө. Тэрбээр нийгмийн идэвхитэй нэгэн болж, байс гээд л тв9 телевизийн хойморт заларсан харагдах. Юутай ч энэ эрхэм уралдаан, тэмцээн, наадам, намын хурал зэрэг олон зүйлд өөрийн биеэр оролцдог болов.
Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болсон Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээний 45-аас дээш насны ангилалд буюу 300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлтэд Н.Энхбаяр оролцож, 4 дүгээр байр эзэлжээ. Ямартаа ч сошиал ертөнцөд жар хүрсэн эр залууст үлгэр дууриалал болж байна хэмээн зориудаар эсэх нь тодорхойгүй ч хүчтэй давалгааг аль хэдийнэ эхлүүлээд амжив.
Учир мэдэх зарим нь Хэнтийн нөхөн сонгуульд бэлдэж эхэллээ гэх. Харин дийлэнх нь Ерөнхийлөгч байсан хүн өөрийнхөө нэр хүндийг боддог баймаар юм ч гэцгээх ч нэгэн байх аж. Юутай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө нөхөн сонгуульд хүч үздэггүй юм аа гэхэд намынхаа пи арыг өөрийн биеэр тун сайн хийж байгаа даргаар энэ цаг үед тодроод байна.