Өнгөрсөн оны сүүлээр Ардчилсан намын үндэсний дүрмийн хороо хуралдаж намынхаа шийдвэрийг дагаагүй хэмээн УИХ ын гишүүн Батзанданг намаас хөөж УИХ ын гишүүн Л.Болдын намаас нэр дэвших эрхийг хассан. Үүнээс үүдээд УИХ ын гишүүн Л.Болд намаасаа гарснаар тус хоёр гишүүн бие даагч статусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Харин хоёр гишүүндээ сахилгын шийтгэл ноогдуулсан ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсон. Бичиг цаасны асуудалтай хэмээн дөрвөн сар явсан ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж байгааг өнөөдөр мэдэгдлээ.
УИХ -д ардчилсан намын харьяалалтай долоон гишүүн зөвлөл байгуулж цаашид сөрөг хүчний үүргээ биелүүлнэ гэдгээ хэллээ. Зөвлөлийн даргаараа бүлгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбатыг улираан томилсон байна. Мөн өчигдрийн хуралдаанаараа стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлсөн асуудлыг зөвлөлджээ.
Тэдний зүгээс эрх баригчид хууль зөрчиж байна гэж үзсэн тул Стандарт банкны өрийг дарсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан УИХ- ын гишүүн Д.Пүрэвдоржоор ахлуулжээ. Тус ажлын хэсэг өрийг дарахад хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгана гэлээ.