Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр 12:00 цагаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл өгөхөөр зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт УОК-оос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.
Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн.