“Тавантолгой түлш” ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа “Манлайлал”-ын сургалт юм. Энэхүү сургалтыг олон жилийн туршлагатай ОБЗЕРВ зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд тус компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэр болон Харуул, хамгаалалт, Авто бааз, Төмөр замын ангийн нийт 200 ажилтан тус сургалтад хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалтаар Байгууллагын соёл, Багаар ажиллах чадварын хамаарал, удирдах удирдуулах ёс ба харилцааны ур чадвар, Манлайллын удирдахуй, Стресс менежмент зэрэг сэдвээр явагдаж байна. Цаашид компанийн мэргэжилтнүүд болон удирдлагуудын түвшинд энэхүү Манлайллын сургалтыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөөд байна.
Албан хаагчид сургалтад хамрагдсанаар хувь хүний хөгжил, баг хамт олны дотоод уур амьсгалд эерэг өөрчлөлт болохын зэрэгцээ бусдыгаа манлайлан чиглүүлэх мэдлэг, хандлага төлөвших юм.
“Манлайлал” нь бусдын Үнэт зүйлс, Зан төлөв болон Хандлагад нөлөөлөх процесс бөгөөд байгууллагын бүх түвшинд байна.