Цаг үе

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 12 ХЭМ ДУЛААН

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2-3 өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч 26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 5. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сай