Цаг үе

Хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх хэргийн гэмтлийн талаарх шинжээчийн эцсийн болон урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа

ТОДРУУЛГА: Хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх хэргийн гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Мөн 13 настай М-ийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүл

ӨНӨӨДӨР ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Олон оронд цуглаан болсон газартаа дурсгалын чулуу босгосон бөгөөд НҮБ-ын төв байрны цэцэрлэгт нэг байдаг ажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоороо аравдугаар сарын 17-нд Ядуурлыг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

“ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс хамтран хэрэгжүүлж буй “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ.

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 28. Ангараг гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

АНУ-ЫН ЭСЯ-НААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Монгол Улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

СБД-ИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД 1389 БАЙГУУЛЛАГА 4620 ИРГЭН ОРОЛЦЛОО

Энэ удаагийн их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн төр захиргааны байгууллагууд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэгүүдэд, хороодын Засаг даргын ажлын албанаас ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэдэд шуурхай түгээснээр олон нийт идэвхитэй хамрагдлаа.

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 10 ХЭМ ДУЛААН

2017 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 27. Сумъяа гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Номын хямдралтай худалдаа бодит байсан уу

"Аз хур" номын их дэлгүүрээс есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд 72 цагийн турш зохион байгуулсан 72 хувийн хямдралтай худалдаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар "Аз хур" болон "Мөнхийн үсэг" компаниас хямдралтай худалдааны үед үнийн дүн зөрүүтэй гэх дөрвөн төрлийн номын талаар тайлбар, тодруулга, тушаал, шийдвэр зэргийг шалгасан байна.

Монголчууд дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөнө

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд болно. Манай улсаас оролцогчид өнөөдөр “Нэг сургууль, нэг орой” арга хэмжээнд оролцсон байна. Энэ нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчид өөрийн улс орны тухай Эмиратын дунд сургуулийн сурагчдад танилцуулах, нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой хөтөлбөр аж.

Цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй мод суулгалаа

Энэ жил мод тарих арга хэмжээ өнөөдөр тохиож, 20 гаруй байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устган, бүтээлчээр оролцлоо. Мөн улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарьсан байна.

Таван портер хадаг, шашны эд хэрэглэлийг цэвэрлэж устгажээ

Бүх нийтээр мод тарих өдрийг угтан Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажиллаж байгаа юм байна.