Цаг үе

ЭРМИТАЖ ДАХЬ МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ УЛААНБААТАРТ ГАРГАНА

Тэд Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Хууль зөрчиж урамшуулал олгож байсныг тогтоожээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг хэлэлцүүлжээ

"Өвөлд бид бэлэн" өдөрлөг болно

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.

Харгис шийтгэлийг халахыг уриаллаа

Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын төв байранд “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа.

Бүх нийтээрээ хогоо цэвэрлэж, мод тарина

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Сурагчдын амралтын хуваарь

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын амралтын хуваарь гаргажээ. Тодруулбал, энэ жилийн амралт өнгөрсөн жилийнхтэй адилхан байх бөгөөд нэгдүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас эхлэх юм байна.

Г.Баасан: ЗТЯ-ны дэд сайд төмөр замаас машин унаж, бензинээ хийлгэдэг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр, шилэн Цогоо гэж хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна.

Г.Дэнзэн асуудлын учрыг тайлна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан баасан гарагт товлогдоод байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг Г.Дэнзэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргажээ.