Цаг үе

ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбатын тушаалаар Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам, замын байгууламжийг өчигдөр хаасан.

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ДУЛААН

2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 19. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ 08.30 ЦАГТ ЭХЭЛДЭГ БОЛЛОО

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь аравдугаар сарын 2-ны өдрөөс буюу энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн 30 минутаар хойшилжээ. Тодруулбал, өвлийн цагийн хуваарьт шилжиж ажлын эхлэх цаг 08.30 дуусах цаг 17.30 боллоо.

Хар тамхи хууль бусаар борлуулдаг гадаад иргэнийг баривчлав

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилсан байна.

ГУДАМЖ, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ 60 ГАРУЙ КАМЕР БАЙРШУУЛЖЭЭ

Арга хэмжээний эхний 7 хоногийн байдлаар 531 иргэн, 409 аж ахуйн нэгж байгууллага, 173 тээврийн хэрэгслийг шалгаж, хулгайлах 5 гэмт хэргийг илрүүлэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 39 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

“ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Эко үйлдвэрлэл” төслийн хүрээнд тус төвийнхөн хонины ноосоор бүх насныханд зориулсан углааш, сандаал, оймс, цүнх зэргээс гадна таван хошуу мал, төрөл бүрийн чихмэл амьтныг хийх юм байна. Түүнчлэн дөрвөн бэрхтэй олбогийг хийх аж.