Цаг үе

ХОТЫН ДАРГА БАГШ НАРТ БАЯР ХҮРГЭЖ, ҮГ ХЭЛЛЭЭ

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт багч ажилчдад баяр хүргэж үг хэллээ.

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр

Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлдэг.

Дам тамхидалт ба тамхигүй орчныг дэмжсэн хууль тогтоомж

Дэлхий дээр амьдарч буй нийт эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 35, хүүхдүүдийн 40 хувь нь дам тамхичид байдаг буюу өөрийн хүслээс үл хамааран тамхины утаанд байнга өртдөг байна. Утаагүй орчинд ажиллаж амьдардаг хүмүүстэй харьцуулахад дам тамхичид эсвэл идэвхгүй тамхичдын уушгины хавдарт өртөх эрсдэл 20-30 хувиар, зүрх судасны эмгэгтэй болох эрсдэл 25-35 хувиар илүү өндөр байдаг байна.

Хууль зөрчсөн томилгоо гэж үзэв

Боловсрол Соёл, Шинжлэх ухаан Спорт яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормаа томилогдсон. Гэвч энэ томилгоо хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ.

шороон болон цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Xууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм.