Улсын хэмжээнд өвс тэжээлийн бэлтгэл 57,9 хувьтай байна
Улсын хэмжээнд малчдын өвс тэжээлийн бэлтгэл ажил 57,9 хувьтай байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.
7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Эл хугацаанд зөрчил бүртгэгдэх тоо хэмжээ нэмэгдэж тэр дундаа 7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад баривчлагдсан хүний тоо 2.1 хувиар өссөн байна.
Ц.Мөнх- Оргил: Монгол Улсын иргэн дэлхийн 19 оронд визгүй зорчдог
Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялал” нэртэй олон нийтэд хандсан аяныг эхлүүллээ. Буянт Ухаа олон улсын нисэх буудалд болсон аяны ёслолын арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Галт нар үг хэлсэн юм.
С.Бямбацогт алдаа оноогоо дүгнэжээ
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өнөөдөр яамны хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэж, дурсгалын зураг татууллаа. Хэдийгээр нэг жил богино мэт боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа том зургаар нь нэгтгэж харахад “Хэлэх үг, хийсэн ажилтай” байгааг С.Бямбацогт хэллээ.
Шүүн таслах ажлын дүнг танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулав.
Ургац хураалт 91 хувьтай байна
нийтдээ 246.8 мянган га-гаас 212.0 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32.0 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамалыг хураан авчээ. Энэ нь ургац хураалтын явц улсын хэмжээнд 91 хувьтай байна гэсэн үг юм.
Олон улсын стандартад нийцсэн сургуультай болжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, сурагчидаа хүлээн авлаа. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
АН-ын залуус бухимдалтай байгаагаа илэрхийлэв
Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулах нь мөнгөний асар их хамааралд оруулж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулна хэмээн АЗХ-ны хэсэг залуус үзэж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм.
ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал түр завсарлажээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр өглөө 09.00 цагаас Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч хуралдаан түр завсарлаад байна.
АГААР ШҮҮГЧ ЗАГВАРЛАГ МАСК ШАЛГАРУУЛНА
Монголын дизайнеруудын холбоо болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалж, загварлаг маскны уралдааныг зарлажээ.
ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГВӨЛ ТОРГУУЛЬ НОГДУУЛНА
- Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно -
ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ДАВТАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
Давтан сургалтад Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байгаа аж.