Цаг үе

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр болон Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см давсан байдалтай байна. 

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө. 

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Монголбанкны энэ оны эхний хагас жилийн байдлаарх үйл ажиллагааны үр дүн ашигтай гарчээ

Монголбанкны 2017 оны хоёрдугаар улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурчээ.

Баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөлөө

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт,осол гэмтэл, тэр дундаазам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг.

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах ээлжит сургалт амжилттай боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм.

К2 30 нас хүрлээ

K2 буюу хамгаалагч киноны эрэгтэй гол дүр Жи Чан Ву-ийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр энэ жил 30 нас хүрч байгаа юм. анхны цуврал кино нь 2008 гарч байсан юм.