Цаг үе

Зонхилон тохиолдож болзошгүй өвчлөлөөс сэрэмжлүүлж байна

Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

Гачууртын авто замд автобусны 6 зогсоол шинээр нэмлээ

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ

Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Blue Sky" зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Гал унтраах техник спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 Тэмцээн зохион байгуулах тухай тушаалын дагуу Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2017 оны “Бүсийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тэмцээний техникийн зөвлөгөөн болон сургалтын талбай, техник зэвсэглэмжид үзлэг шалгалтууд хийгдсэнээр тэмцээн өчигдөр эхэлсэн.

Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж, санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Орон нутгийн хоршоод болон аймгуудийн жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахжуулах зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган, Их Тамир, Тариат суманд сургалт зохион байгуулжээ.

Энэ сарын 6-8-нд архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан  Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Өнөөдөр болох зарим үйл явдал

Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг танилцуулах СУРГАЛТ, 07 дугаар сарын 04-06 өдрүүдэд Засгийн газрын ордны чанх баруун талд байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт болно.

Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав

Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав.