Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй
Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.
Гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газраас энэ сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 32 гомдол мэдээллийг шалгажээ.
225 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 5. Буд гараг. Их морь одтой, Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр.
Зуны халуун өдрүүд үргэлжилж байна
Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.
Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Английн Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ноён Александр Матьёг хүлээн авч уулзлаа.
Бага насны 5 хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртжээ
Энэ сарын 26-ны өдөр зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 0-10 хүртэлх насны 5 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг нээлээ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх нэг км авто замын зорчих хэсгийг гурван эгнээ бүхий хоёр урсгалтай болгон шинэчилж, зорчих хэсгийг нээлээ.
Нийт 66508.3 га талбай түймэрт өртжээ
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр
Шүүгчийн суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна
Мөн шинэ журмаар сонгон шалгаруулалтын босго нэлээдгүй өндөр болсон учраас нэр дэвшигчдэд боломж олгож, шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр шалгалтад дахин оролцох боломж олгосон.
Өсвөрийн сагсчид 5-р шагналт байранд шалгарлаа
Австри улсын Клагенфурт хотноо болсон "United World Game -2017" тэмцээнд манай улсын Өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид амжилттай оролцлоо
Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлээрэй
Улсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.
Шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг ирэх сард багтаан нийлүүлнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ.
Баянзүрх дүүрэгт жишиг гудамжууд нэмэгдсээр байна
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг.