Цаг үе

Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж байна

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж 06 сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Шинэ хуулиар хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээ өндөр болсон тул хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гаднах орчноо тогтмол цэвэрлэх, хог хаягдлын хураамжаа цаг тухайд нь төлж байхыг уриалж байна.

Дархан-Уул аймагт "Утаагүй зуух" хөтөлбөр хэрэгжиж байна

“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.

Төв аймагт гемодиалезийн эмчилгээг хийдэг боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо.

Өнөөдөр 33 хэмийн дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шиврээ бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна. 

Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ

Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс