Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.
Монголын Үндэсний музей өнөөдөр ажиллахгүй
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 2-ны өдөр 11-17 цагийн хооронд цахилгааны хязгаарлалттай тул Монголын Үндэсний музей ажиллахгүй гэж мэдэгдлээ.
Тав хүртэлх насны хүүхэд бүр А аминдэм уух ёстой
Өндөр тунт А аминдэмийг жил бүрийн 5, 11 дүгээр сард (жилд 2 удаа) харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж хүүхдэдээ уулгаарай.
Өвс шатаахдаа гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр байшин галд өртлөө
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн байна.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтарна
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.БаярхүүМонголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хамтран ажиллах санамж бичиг өчигдөр байгууллаа.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцлээ
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилгаар Өргөдлийн байнгын хорооноос “Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал” сэдэвт
Экологийн XV олимпиадын нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Орчны бохирдлыг бууруулах боломж” сэдвийн дор зохион байгуулсан “Экологийн XV олимпиад”-ын нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо.
Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мод бэлэглэлээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын ивээл дор JCI олон байгууллагаас сурагчдад ногоон боловсрол олгох зорилго бүхий “Нэг цэцэг нэг дэлхий”, “Миний мод Монголын ирээдүй” төслүүдийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна.
"Аюулгүй нийгэмд хамтдаа" сэдэвт хүүхдийн жүжиг тоглов
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөгжимт драмын театр, Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Аюулгүй нийгэмд хамтдаа” сэдэвт хүүхдийн драмын жүжгийг тоглуулс
“Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аян эхэллээ
Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумд, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аян зарлажээ.
Цагдаагийн алба хаагчид иргэдийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгааллаа
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гал түймрийг шуурхай унтрааж, бусдын өмч хөрөнгө шатахаас хамгаалсан байна.
Залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулав
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Дэлхийн зөн Говь-Алтай ОНХХ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулжээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Өнөөдөр ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа.
Өмнөд бүсийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байгаа. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгуулаад байна.
Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа өөрийн ЕКГ-ын консулын тойрогт хамаарах Красноярскийн хязгаарт зочилж, Красноярскийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцов.
Энэ сард 5, 0-аар төгссөн дугаартай жолооч нар татвараа төлнө
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил нэгдүгээр сарын 9-нөөс эхэлсэн.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд 2017 оны 01 дүгээр улирлын хийсэн ажлын тайлан, барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажлын үйл явц, “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн таницуулга, гишүүдийг холбоо зарлан мэдээллээр хангах, мэдээллийн харилцан ажиллагааны талаарх мэдээллийг хийж санал солилцлоо.