Цаг үе

Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визийн шаардлагаас чөлөөлөгдөнө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан.

Байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг шалгалаа

Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

“Говийн чоно-2017” эхэллээ

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

ГССҮТ-ийн эмч, ажилтнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

"Хүрээлэн буй орчин" сэдэвт гар зургийн шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр орны хүүхэд залуучуудын дунд найрсаг, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, тэдэнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил бий болгох зорилгоор “Хүрээлэн буй орчин” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, шалгарсан бүтээлүүдээр Улаанбаатар дахь Америкийн соёлын төвд үзэсгэлэн гаргаж байна.

Цагдаагийн байгууллагын генералууд

Дэлхийн хоёрдугаар дайны үе, Эх орон, тусгаар тогтнолын төлөөх дайны үргэлжлэл, дарийн утаа үнэртсэн тэртээх 1944 онд Монгол Улсад “Генерал” хэмээх цэрэг, цагдаагийн эрхэм дээд цолыг олгож эхэлжээ.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бразилийн хоршооллын туршлагыг нэвтрүүлнэ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Хоршооллын нэгдсэн холбооны тэргүүн Марсиу Лопест Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдын урилгыг гардуулан өгч, Монгол Улсад зочлон туршлага солилцох хүсэлтийг уламжлав.