Цаг үе

Амралт зугаалгын бүсэд хогийн тэвш байрлууллаа

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргээс хэд хэдэн удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажилласан билээ.

Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд буюу улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Онцгой байдлын албанд шагналын хур буулаа

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуула

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил юу болов

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооноос бусад хориглосон бүсэд байх малыг гаргаж зөвшөөрөгдсөн бүс болох Арцатын ам руу шилжүүлэхийг даалгажээ.

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргалаа

69 настай Чог өв залгамжлалын 50 тэрбум воны ($45 сая) татвараас зайлсхийсэн, компанийн 20 тэрбум воны хөрөнгийг гэр бүлийн компаниудтайгаа шударга бус гэрээ байгуулах замаар завшсан гэж буруутгасан байна. Мөн түүнийг хилийн чанадад байрлах 1 тэрбум воны хөрөнгийг татварын албанаас нуусан гэж прокурор дүгнэжээ. Ингээд Чо Ян Хо өмч хөрөнгө шамшигдуулсан, итгэл эвдсэн, луйвар хийсэн, татварын болон эмийн сан ажиллуулах хууль зөрчсөн хэргүүдэд буруутгагджээ. Энэ долоо хоногийн сүүлээр түүний

ХҮНД ДААЦЫН МАШИНУУД ЭГНЭЭ БАЙРАА ЗӨВ ЭЗЛЭХГҮЙГЭЭС БОЛЖ ЗАМЫН БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭЭД БАЙНА

Хүнд даацын машинаар болон чиргүүл холбож хөдөлгөөнд оролцож буцаж эргэх, эгнээ байр өөрчлөх үйлдлийг гүйцэтгэхдээ зайгаа зөв тооцоолж байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Яг 20 минутын өмнө Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвар дээр Гурвалжингийн гүүрээр давж орж ирсэн том чиргүүлтэй машин буцаж эргэх гээд буруу зай эзэлж, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг түгжрэлд оруулсан зураг харагдаж байна. Үүнээс болж бусад чиглэлүүдийн урсгал хөдөлгөөний эрчмийг хязгаарлаад бай