Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийлээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв.

49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

ЭМЧ НАР ОРОН ДАЯАР ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯХААР БОЛЛОО

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа өчигдөр /2018.06.21/ суулт зарласан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан яаж баяжсан бол...

Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн захирал Т.Мөнхсайхан гэгч нь өнгөрсөн оны ХОМ-ээ АТГ-т гарган өгчээ. Гэтэл мань эрийн өөрийн жилийн орлого 207.7 сая, харин гэр бүлийнх нь 528.4 сая төгрөг байх юм. Улмаар 647.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 80 сая төгрөгийн машин нэг, 800 саяын газар нэжгээдтэй гэжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байлаа.