Цаг үе

Төрийн байгууллагынхан сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө

Их хэмжээний тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлэв

Ийнхүү хууль бусаар тарвага агнах, худалдан борлуулах нь эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул иргэдийг хууль зөрчихгүй, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/211 дүгээр захирамжын дагуу хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага ‘’Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг’’, ‘’Штабын дадлага’’, ‘’Малын гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль’’, ‘’Үерийн үед ажиллах үзүүлэх сургууль’’ болон ‘’Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх дадлага, сургууль’’ зэрэг 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тяньжин хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

С. Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлээмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын төлөөлөгчид чуулж байна

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна. Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллаг

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2018 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.

Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх уулзалт болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор

Мэдээнд үзэл бодол оруулсан нь ёс зүйн алдаа болжээ

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо 24 news.mn сайтад хаягласан гомдлыг нягтлан хэлэлцээд тус нийтлэл нь сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.