Цаг үе

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД 100 ОРЧИМ БАГАЖ, ТӨХӨӨРӨМЖ ОЛГОНО

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн албаны нийт 80 алба хаагчдын дунд зохион байгуулж буй сургалт өчигдөр эхэлсэн бол маргааш дуусах юм байна.

Засгийн газрыг дээд шүүхээс буруутай гэж үзэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.