ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БУУРЧЭЭ
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Дарга нарын "ухаалаг" алхамууд утааг бууруулсангүй, харин...
Өдгөө сошиалын гол сэдэв утааны асуудал байна. Утааны хор хөнөөлөөс эхлээд бүхий л талын мэдээ мэдээлэл, иргэдийн санаа бодлууд хөвөрсөөр... Утааг эрхэм сайд дарга нар биш салхи л хөөж байна хэмээн жирийн иргэд нь бичиж байхад эрх ямбатангууд нь харин утаа их байгаа ч гэсэн өмнөх жилүүдээ бодвол хүнд үзүүлэх хор нөлөө нь буурсан гэж ирээд л бусдыгаа мунхруулах.
доктор Б.Дашзэвэгийг нөгөөдөр шүүнэ
Олон улсын тоймч, доктор Б.Дашзэвэг буюу DZ man-г шүүх шүүхийн тов гарчээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Б.Дашзэвэгийн хэргийг энэ сарын 17-ны өдөр буюу Лхагва гарагт шүүхээр болжээ.
Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө.
АЛТАНШИРЭЭ СУМАНД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИНА
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сараас эхлүүлж, 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Хотын даргад хотын утаа хамаагүй юу
Улаанбаатарын утаа гамшиг боллоо. Улстөрчид тэр чигээрээ утаагаар “амьсгалж” байна. Утаа ярихгүй улстөрч үлдээгүй гэхэд болно. Маазраад хэлэхэд, Д.Гантулга, Д.Мурат гэдэг хоёр гишүүнээс бусад улстөрчид утаанд анхаарал хандуулж байгаа юм.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон йхамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад өвөлжилт хүндэрчээ
Өнөөдрийн байдлаар, Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 18, Баян-Өлгий аймгийн найман суманд өвөлжилт хүндэрсэн байна.
Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.
сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм.
27 ИРГЭН “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ИЙН БОЛЗЛЫГ ХАНГАЖЭЭ
Засгийн газар ээлжит хуралдаанаараа улсын аварга малчин, тариаланчид нэрээ дэвшүүлсэн иргэд, хамт олны материалтай танилцжээ.