Цаг үе

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ. Дээрх ажлын хүрээнд зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэх аж. Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 38

Орон сууц худалдан авсан иргэд 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэнэ

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах юм байна.