АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.
ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-20-нд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулна.
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 16. Буд гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34 дуудлага иржээ
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд шуурхай ажиллалаа.
Газрын албатай холбоотой санал, гомдлыг авч эхэллээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан 93 тоот захирамж гаргаж, нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авахаар болсон.
Гадаад паспортын сунгалтыг зогсоолоо
Гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авна гэсэн үг юм.
Ажил олгогч болон ажилтнуудтай холбоотой татварууд нэмэгдлээ
2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим татвар нэмэгдэж байгаа. Учир нь манай улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд уг хүрээнд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэний түрүүч нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл ажил олгогч болон ажилтнуудтай холбоотой зарим төрлийн татвар өчигдрөөс нэмэгдэж байгаа юм.