Дэлхийд

Эмэгтэйчүүд хөл бөмбөг үзэхийг зөвшөөрөв

Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөг үзэх эрхтэй болтухай мэдээллийг Telegraph онцоллоо. Тус улсын эрх баригчид сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд, уламжлалт хориг цаазыг өөрчлөх болсон юм.

Алдарт хөлбөмбөгчинд 9 жилийн ял төлөвлөжээ

Италийн шүүхээс Бразилын хөлбөмбөгч Робиньо болон тус улсын иргэншилтэй өөр таван хүнийг 2013 онд Миланд нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ял шийтгэжээ. Шүүхээс шөнийн клубт 22 настай эмэгтэйг архиар шахаж, согтоогоод, бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ялласан байна.

Жон Хитен: Цөмийн цохиолт хийхийг хориглоно

АНУ-ын сенатууд ерөнхийлөгч Дональд Трамп хариуцлагагүйгээр цөмийн цохилт хийх зарлиг гаргаж магадгүй хэмээн үзэж байгаа аж. BBC агентлагын мэдээлж байгаагаар, АНУ-ын архмийн стратегийн командлагч, нисэх хүчний генерал Жон Хитен, хэрэв зарлиг гарвал бүрэн хориглоно гэдгээ олон нийтэд мэдэгджээ.

их аварга Харумафүжи нутаг нэгтнээ зодож танхайрчээ

Японы Сумо бөхийн холбоо Ёкозуна их аварга Харумафүжи залуу бөхийн биед халдаж, гэмтээсэн хэмээн “NHK” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, тэрбээр өөрөөсөө цол доогуур, залуу бөх Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан байна.

Саудын Араб орчин үеийн хотын бүтээн байгуулалтад 500 тэрбум Америк доллар зарцуулна

Саудын Арабын хаан ширээ залгамжлагч Мухаммед бен Салман Улаан тэнгисийн эргийн ойролцоо орших нутаг дэвсгэрт орчин үеийн, соёл иргэншилт хотыг сүндрүүлэхийг төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мэдээж маш их хөрөнгө санхүү, ажиллах хүчин, цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцолж байсан юм. Хамгийн гол нь зөв бодлого төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хэлжээ.