Н.Оюундарь гишүүний барьцалт
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Ерөнхий сайд танхимын сайддаа сошиалаар банга хүртээв
Засгийн газрын тэргүүн сошиалд идэвхитэй нэгэн. Тэрбээр үе үе, гэв гэнэтхэн сонин хачин пост оруулж олон түмний анхаарлын төвд орчихдог. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зориулан анхааруулга бичсэн нь тун сонин бөгөөд содон.
О.Баасанхүү гишүүний хувьд өнөөдөр "хар баасан гараг"
Ямартаа ч намаасаа жийгдэж, шүүхээс боломжгүй гэсэн мэдээг сонссон О.Баасанхүү гишүүний хувьд өнөөдөр жинхэнэ утгаараа "хар баасан гараг" байсан биз ээ.
Д.Мурат гишүүний ёс бус зурвасуудын орчуулга
Тэгвэл тэр хоёрын дунд болсон, харилцан мессежүүдийг хохирогч гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаараа олон нийтэд ил болгоод байна.
Дэд сайд Д.Загджавын мэдээлэл олны дүргүйцлийг хүргэв
Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх төвүүдэд бензиний үнэ 20-150 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Гэтэл дэд сайд “шатахууны үнэ нэмэгдсэнийг би мэдээгүй” гэж ирээд л хэвлэлийн бага хурал хийв.
Н.Цэрэнбат утаагүй зуухаар бизнесээ тэлэх үү
2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас сонгогдсон гишүүний нэг бол Хүнсний манлай “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат. Тэрбээр өдгөө МАН-ын хоёр дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн танхимын гишүүн болж, Байгаль орчи., аялал жуулчлалын сайдын албыг хашиж байгаа.
Дур эзнээ голохгүй гэдэг дээ
Хотын даргыг иргэд нь цас тоолж, нохойд спираль тавьж, зүүн тийш эргэхийг хориглосон 14 хоногийн шийдвэр гээд иргэдэд ээлтэй бус халгаатай олон шийдвэрийг гаргасан гэж үзжээ. Энэ дүгнэлтийг олон нийтийн цахим сүлжээнд тавьсан иргэдийн сэтгэгдлээс төвөггүйхэн харж болохоор байна. Түүхэн дэх “хамгийн муу” хэмээн өргөмжлөгдөөд буй хотын даргыг маань “дур эзнээ голохгүй гэдэг шиг шагнал ч эзнээ голдоггүй юм байна” хэмээн сошиал ертөнцийнхөн дүгнэжээ.
Эрүүл мэндийн сайд хэлсэндээ хүрчээ
Харин тус салбарын сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн мэдэгдсэн. Эрхэм сайд ч хэлсэндээ хүрч, Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлж, харин өөрийгөө хэлсэндээ хүрдэг хүн гэдгээ батлав.
Эрхэм гишүүний содон сонголт
Олон түмнийг төлөөлж төрийн хүн болно гэдэг хэн дуртай нь хийгээд байх амар алба биш. Өмсч зүүх, хэлж ярих нь олны анхаарлын төвд байнга байдаг хүмүүс бол улстөрчид. Энэ удаагийн парламент түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй. Гэтэл эрхэмсэг хатагтай нар маань сонгогдоод ганц жилийн дотор л өмсч зүүсэн болоод идэж ууж байгаа байдлаасаа болоод “боов”, “бохь”, “унтаахай” гээд аль хэдийнэ нэр хоч зүүгээд амжсан.
М.Энхболдыг огцруулах ажиллагаа эхлэв үү
МАН-ынхан хоорондоо таарахаа байж талцах болоод багагүй хугацааг үдээд буй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажиллагаатай эхлэн 32, 33-аараа талцсан. Хэдийгээр шинэ Засгийн газар бүрэлдэж, тэргүүн нь 32, 33-ийн бүлэглэл гэж байхгүй хэмээн мэдэгдсэн ч тус намынханы дотоод хагарал туйлдаа хүрснийг олон үйл явдал баталж байгаа юм.
Дэд сайд асан Ж.Амарсанаа Ерөнхийлөгч зөвлөнө
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан С.Оюун намын даргаа өгөх нь
ИЗНН-ын даргаар 2000 оноос хойш тасралтгүй 17 жил ажилласан УИХ-ын гишүүн асан С.Оюун ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
60 насны ойгоороо уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан 60 насны ойн уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Тусгаар тогтнолын ордонд болсон тус цэнгүүн урлаг соёлын зүтгэлтнүүдийн цугларалт болов.
М.Билэгт эмнэлгийн салбарыг сонирхож эхэлжээ
“Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх алдарт үгээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн М.Билэгт шинэ эмнэлэг барих гээд зээл хөөцөлдөж яваа аж.
УИХ дахь өдрийн од
Энэ парламентын өдрийн од бол яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Наранхүү. Ийн хэлэх болсон нь учиртай. Тэрбээр хоёр дахь удаагаа буюу сүүлийн таван жилд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүн. Гэтэл өнгөрсөн хугацаанд таслалт, хуралдаа суугаагүйгээрээ Д.Наранхүү гишүүн тэргүүлж, бусдыгаа хол хаядаг, хаясаар ч байна.
Ж.Батзандан гишүүний удаах попролт
УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ парламентын олны хэлдэгээр “поп” улстөрчдийн нэг. Тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг батлахад мөн л хатуухан үгийг ангийн нөхөддөө хэлээд амжсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид өнөөдөр хуурамч төсөв батлах гээд сууж байна. УИХ-аар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийн өмнө нээлттэй сонсгол хийе гээд гишүүдээс гарын үсэг зуруулах болоход зугтаж байна. Би Б.Хурцын найз, сахал Эрдэнэбилэгийн найз гээд зугт
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл элчин сайд болох нь
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Англи улсад суух Элчин сайдаар томилогдохоор болсон гэх яриа төрийн ордноо тархжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ирүүлсэн гэх Элчин сайд С.Баяын оронд очих болсон аж.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн бухимдал
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нарын дундах хэрүүл цахим ертөнцөд дуулиан тариад байгаа билээ.
Д.Сумъяабазар Шадар сайд болно гэв үү
УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газар төдийгүй, МАН-ын ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ч энэ удаагийн Засгийн газар мэргэжлийнх эсвэл гэсэн Ард түмний, итгэлийн байх уу гэдэг сонголт МАН-д л байгаа.