УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан 60 насны ойн уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Тусгаар тогтнолын ордонд болсон тус цэнгүүн урлаг соёлын зүтгэлтнүүдийн цугларалт болов.
Насны ойн цэнгүүнд хүрэлцэн ирсэн зочид гийчиддээ “Зангаараа амраг”, “Өндөр богдын нутаг”, “Арвайхээрийн тал”, “Дүүдээ хэлж өгнө дөө” зэрэг 24 дуугаараа бэлэг барьсан юм.